Facebook -ээр нэвтрэх Нэвтрэх Бүртгүүлэх
Автомашин хайх
Үйлдвэрлэгч
Загвар
Төлөв
   
Шилдэг Диллерүүд
Alfa Motors (2)
 
Facebook LIKEBOX
 
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголчууд цахим гэмт хэргийн золиос болж байна.
2013-04-30
АНУ-д жолоочгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахад бэлтгэж эхэлж байна.
2013-02-08
ОХУ-ын ГАЗ үйлдвэрийнхэн шинэ загварын бага оворын ачааны «ГАЗель-Next» машинаа энэ оны 2-р сард багтааж үйлдвэрээс гаргана.
2013-02-06
 
Санал асуулга
Та машинаа хаана засуулдаг вэ?
Өөрөө
Таньдаг хувь хүнээр
Жижиг засварын газар
Томоохон засварын газар ( Автосервис )
Зөвхөн диллер дээр ( Албан ёсны )
Хаана ч хамаагүй
Үр дүн (817) | Бусад
 

Манай автозар.мн сайтын тухай.

 

Зөвхөн автомашин зарах болон хайж буй хүмүүст зориулсан байгууллага болон хувь хүний зарууд нь сайтад хандагсдад ил тод ижил тэгш эрхтэйгээр харагдаж байх зорилго бүхий манай сайт нь нээгдсэнээс хойш хоёр сар орчмын хугацаанд тодорхой тооны хандалттай болж ирлээ. Манай сайтын зүгээс сайт нээгдсэнээс хойших хугацаанд үйлчлүүлэгчдээс авсан санал хүсэлт мөн АНУ болон дэлхийн бусад орнуудын авто зарын сайтуудын ажиллах зарчим зэргээс харьцуулан авсан судалгаанд түшиглэн сайтын шинэчлэгдсэн хувилбарыг хийж дуусган шинэ оны өмнө ажилд оруулж байгаадаа туйлын баяртай байна. Манай сайт шинэчлэгдсэнээр сайтад хандагч хэн бүхний өмнө олон мэдээллийн дунд төөрөлдөхгүйгээр хэрэгцээт зараа олж харах мөн өөрийн автомашины зарыг олон төрлийн зартай холилдохгүйгээр шууд нийтэлж байх боломжийг илүү уян хатан ажиллагаатайгаар шийдэж өгснөөрөө бусад зарын сайтуудаас онцлог болж байгаа юм. Бид ч хэн хүний зарыг ямар нэгэн сурталчилгаа болон төлбөр зэрэг олон төрлийн саадгүйгээр үнэгүйгээр шууд сайтад хандагчдад хүргэх зорилтыг тэргүүн ээлжинд тавьдаг билээ. Манай сайтад үнэгүй бүртгүүлснээр тухайн зар тавигч нь өөрийн зарын талбартаа хэдэнч машины зар оруулах боломжтой болох бөгөөд зарагдсан машинаа зарын сангаасаа хасах, зарж буй машиныхаа мэдээлэл болон үнийг өөрчлөх бүх боломж зар тавигчид үргэлж нээлттэй байх болно. Энэхүү сайт нь автомашин худалдаалдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн төдийгүй өөрийн унаагаа зарж шинэчлэх гэсэн хэн бүхний өмнө ижил тэгш эрхийг олгодгоороо онцлог юм. Эндээс та зөвхөн автомашины худалдаатай холбоотой зар болон мэдээллийг л олж авах юм. Түүнээс үл хөдлөх хөрөнгө гэх мэт бусад төрлийн зартай таны зарах, авах төмөр хүлгийн тухай мэдээлэл огт холилдохгүй бөгөөд манай сайт танд зөвхөн автомашин зарах авахтай холбоотой асуудал тулгарсан үед чинь таны найдвартай туслагч байж үнэ ханшын мэдээлэл болон зах зээлийн судалгаанд чинь үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байх болно гэдгийг амлаж байна. 

Мөн та бүхний санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгахдаа үргэлж баяртай байх болно.

Давуу талууд:

·         Зөвхөн автомашины худалдааны төрөлжсөн зар

·         Сайтад бүртгүүлснээр зарж буй машинаа тооны хязгааргүй үнэгүй байрлуулах боломж

·         Сайтад бүртгүүлэхдээ Facebook-ээс шууд бүртгүүлэх, нэвтрэх боломж

·         Зараа хэрэглэгч хүссэн үедээ засах, хасах, нэмэх боломж

·         Таны байрлуулсан зар шууд шинэ тавигдсан зарууд, санамсаргүй сонгогдсон заруудаар байнга сайтын хуудас нээгдэхэд шууд харагдах боломжтой. Мөн автомашины төрлөөр, үйлдвэрлэгчээр, бүр нарийвчлан тухайн загвараар хайлтанд хурдан шуурхай гарч ирэх боломжтой.

·         Зарж буй автомашины давуу талыг харуулсан зургийг 5 хүртэл тоогоор JPG, GIF, PNG форматаар тавих боломж

·         Диллер компаниудын борлуулж буй автомашинуудыг үйлдвэрлэгч, загвар дотроос нь үзэхээс гадна тухайн диллерийн баннер дээрээс борлуулж буй бүх машиныг нь шууд нэгтгэн үзэх боломжтой

·         Зар байрлуулагч нь зараа Showroom-д байрлуулан сайтын бүх хуудсанд харагдах боломжийг өөрийн фрофиль хуудаснаасаа хүсэлт илгээн эдлэх боломжтой

·         Автомашиныг хайх хамгийн өргөн боломжуудыг ашигласан. Үүнд: зөвхөн үйлдвэрлэгчээр хайх (Toyota г.м), тухайн машины төрлөөр хайх (жийп г.м), бүх үйлдвэрлэгч бүх загвараар хайх, шинээр нэмэгдсэн зар санамсаргүй сонгогдсон заруудад хайх, өөрийн сонирхсон автомашинаа үйлдвэрлэгч, загвар, шинэ хуучин төлөв байдлаар нь нарийвчлан хайх, ойролцоо утгатай зарууд дотор хайх зэрэг боломжуудыг олгосон.  

SHOW ROOM-ын зарын төлбөр автомашины зах зээл идэвхиждэг дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан 7 хоногт 7000 болон хямдарч байна. SHOW ROOM-д машинаа байрлуулах бол avtozar@yahoo.com хаягаар имэйл бичих эсвэл миний зарууд хэсэгт орж Showroom -руу гаргах линкийг дарж хүсэлтээ оруулж болно.

 

Avtozar.mn сайтын хамт олон.   2013

 

 
 
 
 
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar