Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
Өвлийн дугуйг хэрхэн сонгохыг «За рулем»-ын шинжээчид зөвлөж байна
2014-11-18 18186

Өвлийн сайн дугуйг хэрхэн сонгох вэ? Хадаастайг уу, эсвэл наалдамтгайг уу? Дугуйны олон янзын маркийг хэрхэн ялгах вэ? Хуучин хаймар (резин) авах хэрэг байна уу, үгүй юу? гэх зэрэг авто эзэмшигчдийн өмнө хамгийн тулгамдсан асуултуудад дугуй турших төслийн удирдагч Вячеслав Субботин  болон «За рулем» сэтгүүлийн дугуй шалгах бүлгийн удирдагч  Сергей Мишин  нар хариулсныг автозар.мн сайт орчуулан хүргэж  байна.

 

 

 

 Хамгийн чухал зарим асуултанд өгсөн хариултыг та нарт толилуулж буйг сонирхоно уу. Иван Иваныч: Ер нь    хадаастай дугуй нь илүү юу, эсвэл наалдамтгай нь уу?

Вячеслав Субботин («За рулем»)-ны хариулт:

Энэ сэдвээр бид тусгай сорил явуулсан. Хадаастай наалддаг дугуйн аль алин нь адилхан байдаг, тухайлбал тоормосны замын урт нь адил байдаг температур бол Сельсийн хасах 13-15 градус юм. Үүнээс илүү хүйтэн үед шалчгар хаймар хадаастайгаас илүү байдаг нь ил болсон. Хадаас хатуу цас мөсийг тэр бүр цоолж чадахгүй байх үед наалдамтгай хаймар илүү өргөн талбайд даралт үүсгэдэгийнхээ ачаар гулгах нь арай бага байх жишээтэй. Гэхдээ бас нарийн учир байна. Хасах 20 хэмийн хүйтэнд хадаастай ба наалдамтгай хоёр хаймарын хальтрах ялгаа 20% байдаг бол 2-3 хэмийн хүйтэнд наалдамтгай хаймартай машины тоормосны замын урт бараг хоёр дахин илүү байх жишээтэй. Тийм учраас аль нэг дугуйг сонгож авахдаа ашиглах нутгийнхаа хоногийн дундач температурыг харгалзах нь зөв.

Нэргүй асуулт: «Дастер» машинд заавал SUV маркийн дугуй  тавих ёстой гэдэг үнэн үү? Жингээрээ бол ч энэ машин гадаадын хөнгөн тэрэгнүүдтэй адилхан л даа. Миний сонирхлыг Pirelli Winter Carving Edge (хөнгөн машин/кроссоверт зориулсан) ба Pirelli Ice Zero ( кроссоверт зориулагдсан буюу SUV) татаад байгаа.

Вячеслав Субботин:

Заавал биш ээ. SUV дугуй мөн  тийм зурагтай хаймаруудаас ялгагдах нь бүтээцийн хольцонд байдаг болохоос биш үндсэндээ адилхан. Гэхдээ аль нэг уралдааны машинд SUV гэдэг угтваргүй ерийн дугуйг олж тавихад бэрх, учир нь хэмжээ нь таардаггүй.  

Евгений Корчагин: Бүх сорилуудад дугуйны ашиглах хугацаа, эдэлгээний нөөцийн тухай ер ярихгүй юм. Би жишээлбэл, 215/65/16 хэмжээтэй наалдамтгай дугуйг «Кашкай» -д зориулж сонгоё. Сорилууд «Нордман» ба «Гиславед»-ыг л магтаад байна, гэвч хоёр, гурван улирлын дараа гарч байгаа саналууд хээнд болон хадаасанд ч асуудал гараад байгаа шүүмж бий. Харьцуулан хэлэхэд «Айс крузер 7000» сорилд тийм ч сайн гараагүй атал дөрвөн улирал дараалан хэл амгүй л явж байна, нэг ч хадаас унаагүй байна.  Би өөрөө «бриджи»-ийг өмнөх машиндаа худалдаж авсан юм, таалагдсан боловч зүйрлэж үзэх юм олдоогүй. Ер нь сорилын үр дүнг харж дугуй авах уу, эсвэл удаан ашиглагдах чанарыг харах уу гэдэг хоёрдмол бодол байсаар л байна.  

Вячеслав Субботин:

Евгений!  Дугуйг шалгаж сорих урт хугацааны  бид бас эдэлгээний туршилтыг ч хоёр удаа хийсэн. Харин ийм туршилт хийх нь их үнэтэй  шүү дээ. Зөвхөн бензин гэхэд л хэр ихийг шатаах билээ. Сүүлчийн ийм туршилтыг 5-6 жилийн өмнө хийсэн. Хэдэн арван мянган км, удаан явсны дараа бид дугуйны явах чанарыг шалгаж үзсэн.  Тэр үед Michelin хамгийн шилдэг нь байсан юм. Бидний үнэлгээгээр энэ маркийн дугуй л анхны чанараа хадгалж үлдэж чадсан. Бусад нь бүгд л чанар нь их муудсан байсан шүү.

Гэхдээ зарим загварын дугуйнууд ялангуяа манлайлагч компанийн бүтээгдэхүүнүүд хангалттай удаан хэрэглэгддэгийг бид бүгд мэдэж байгаа. Бидний өөрсдийн машинд ч байгаа, бас туршлага ч нотолж байна. «Нордман» ба «Гиславед» (мөн бусад нэрт компаниудын бахархалт бүтээгдэхүүнүүд ч гэсэн) дөрвөн ултрал давхиад байхад хадаас нь сулардаггүй байна. Хээ нь гэмтэх тухай яриад ч хэрэггүй биз. Тэгэхийн тулд ганцхан атмосферийн даралттай хийлсэн дугуйгаар бүтэн улирал явах хэрэгтэй болно. Мөн «Континенталь» хадаасыг наачихдаг учир хамгийн сайн бөхөлдөг. Бид түүнийг бахиар татаж авах гэж үзсэн л дээ. Үйлдвэрлэгчтэй мөрий тавьсан юм. Хөлсөө гоожтол татаж байж нэг юм мулталтал хэсэг резинтэй хамт салж байгаа юм даа. 

Mikhail Kiselev: Хятадын дугуйнууд хэр вэ? (бүх хүний дуртай «Триангл»), солонгосын («Нексен», «Кумхо») ямар бол. Тэднийг орос юм уу, япон дугуйтай харьцуулж болох уу? Вячеслав Субботин:

Манай зах зээлд Хятадын дугуй маш бага. Саяхнаас л үзэгдэж эхэлж байгаа учир бид сорилд авахгүй байгаа юм. Эхний сэтгэгдлээ хэлэхэд, тэд Хятадын машинтай адил, туулах шинж тааруухан мэт санагдсан. Би ч өөрөө худалдаж авахгүй л дээ. Харин хямд үнэ нь хүний сонирхлыг татаж мэднэ.

Солонгосын хоёрдугаар зэргийн үйлдвэрлэгчдийн «Нексен», «Кумо» зэргийн дугуйн үзүүлэлт тийм ч сайнгүй. Тэдний дэргэд «Ханкук» хамаагүй илүү. Тэд өвөл болдог орнуудад гаргадаг дугуйнууддаа нэлээд анхааралтай хандаж байдгийг хэлэх ёстой. Тийм ч учраас манай сорилын үр дүн өндөр байгаа юм.

Татьяна Ржанникова: «Хаккапелиита» танай сорилд дандаа түрүүлэх юм. Үнэ нь ч ялгаагүй тэргүүлж л байна. Харин «Нордман» чинь өмнөх загварын «Хакка» юм уу? Эсвэл хялбарчилсан технологиор хийсэн бүх үзүүлэлтээрээ өөр дугуй юм уу?

Вячеслав Субботин:

«Нордман»бол үнэндээ өмнөх үеийн «Хакка» мөн л дөө, түүнийг яг адилхан хэлбэрээр шахаж үйлдвэрлэдэг технологийн хувьд ч «Хакка»-тай адил юм. Харин материал нь нэлээд энгийн хялбар цилиндр маягийн хадаас байдаг онцлогтой. Өөр материал ашиглавал үнэ нь илт өсөх нь мэдээж. Гэхдээ энэ нь   «Нордман» муу гэсэн үг биш л дээ. Тэр ер нь тэргүүний компаниудын шинэ загваруудтай өрсөлдөж чадах байна.  

 Ford Mondeoд ямар дугуй хэрэглэвэл зүгээр вэ? 1,5 тоннын машин, урдаа хөтлөгчтэй, 215/55/R17, өвөлдөө -15-аас -25хүртэл хүйтэрдэг нутагт ямар дугуй зохих вэ, хадаастай юу, эсвэл наалдамтгай юу?

Вячеслав Субботин:

Нөхөр минь би өөрөө мөн л «Форд-Мондео» унадаг! «Норд-Фрост 5» хадаастай дугуй дөрөвдэх жилдээ явж байна. Энэ машины хувьд болон ашиглалтын янз бүрийн нөхцөл байдлын хувьд энэ л таарна. Уул устай газар, шавар шавхай болсон хот дотор түгжрэлд орж явахад ч тохиромжтой байдаг. Тийм учраас Танд наалдамтгай дугуй, тэгэхдээ арзгар хээтэй. «Мондео» бол том, хүнд, хүчтэй ч машин тул найдвартай сайн дугуй хэрэгтэй. «Норд-Фрост»-ыг сонгохдоо юуны өмнө, явах тодорхойлолтыг тооцсон боловч бас үнэ чанарыг харгалзах нь зөв. Өмнө нь «Мишлен X-Ice North 2» харж байсан, тодорхойлолт нь ойролцоо мөртлөө үнэ өндөртэй байсан. Дараа л хадаастай «Мишлен» тавина гэж бодож байна.

Юрий Рогов:  «КонтиАйсКонтакт»-ын  BD и HDиндекстэй дугуйнууд юугаар онцлог вэ?

  

 

 

 

Дугуйн бүлгийн удирдагч Сергей Мишин хариулж байна:

Энэ индексүүд «КонтиАйсКонтакт» дугуйнд 2013 онд бий болсон юм. Индекс BD нь таны өмнө ерийн буюу “хуучин” бриллиант гэгддэг хадаастай дугуйнууд байгааг л хэлж байна. HD-индекстэй дугуйнууд бол замын хучилтын элэгдлийг хязгаарладаг скандинавын орнуудын 2013 оны додугаар сароын нэгнээс хүчинтэй болсон шаардлагыг хангахаар шинэчлэж, нэмж сайжруулсан дугуй юм. HD дугуйнууд ердийн (BD)-хөөс хөнгөрүүлсэн хадаастай дугуйнаас резинийн хольцын өөрчлөгдсөн байдлаар ялгагдана.

Максим Сысолятин: Дугуйны элэгдлийн асуудалд эргэж орьё. Өвлийн дугуйг солих болсон гэж үзэх ямар шалгуур бий вэ?

Сергей Мишин хариулж байна:

Өвлийн дугуйны элэгдлийгүнэлэх үндсэн шалгуур бол хээний гүн хэр үлдэж байгаа нь болдог. Хээний завсрын гүн нь 4 мм-ээс бага болсон бол өвлийн дугуй биш болж байгаа нь тэр. Харин ингэж элэгдсэн дугуйг зуны цагт ашиглаж болно.

Хуучин дугуйг шинэ дугуйтай харьцуулан сорих боломж үгүй. Тэр бүү хэл нэг загварын шинэ дугуйнууд ч үйлдвэрлэгдсэн оноос хамаарч өр өөр шинж чанартай байдаг.  

Дугуйн үйлдвэрлэгдсэн оныг хэрхэн мэдэж болох вэ?

 Сергей Мишин хариулж байна:

Ямар ч дугуйны хажуу бөөрөнд дөрвөн тоог шивсэн байдаг. Жишээлбэл, 2014 гэх мэт. Эхний хоёр тоо нь дугуйг үйлдвэрлэсэн долоо хоног, сүүлийн хоёр нь оныг зааж өгдөг. 

Дугуйг хадгалах хугацаа?

Сергей Мишин хариулж байна:

Хөнгөн дугуй таваас цөөнгүй жил явах боломжтой. Ер нь хэрэглэгч өөрөө дугуйныхаа байдлыг үнэлж, хажуу бөөрөнд нь жижиг хагарал үүсч байгаа эсэхийг ажиглаж байвал зохино. Үйлдвэрлэгчид дугуйг 7-8 жилээс илүү ашиглахгүй гэдэг. Цоо шинээрээ байлаа ч гэсэн арван жил болсон дугуй чанаргүй болсон байдаг. 

ОХУ-ын За рулём сайтаас авав.

 

 

 

 

« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 1692 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)