Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
Улсын дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт орууллаа
2016-10-02 3400

 

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн иргэдэд хүлээлт үүсгээд байсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах” асуудлыг хэлэлцэн баталсан.

Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08:00 – 20:00 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм.

Хязгаарлалтын бүс шинээр тогтоосон замууд:

- Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойш Энхтайваны гүүр;
- ШУТИС-ийн МИС-ийн уулзвараас хойш Нарны гүүр;
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн гэрлэн дохиотой уулзвараас Саппарогийн аюулгүй тойрог;
- Саппорогийн аюулгүйн тойргоос 3, 4-р хорооллын эцэс Энэбишийн өргөн чөлөө, Тасганы овооны уулзвар;
- Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Дэнжийн-1000 уулзвар, 32-н уулзвар;
- 32-н уулзвараас Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвар, Их тойруу Дарь-Эхийн уулзвар;
- Дарь-Эхийн уулзвараас Их тойруу, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замын уулзвар;
- Зүүн 4 замын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордон, Чулуун овооны уулзвар;
- Чулуун овооны уулзвараас Нарны зам Нарантуул ОУХТ-ийн уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар;
- Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Нарны зам Дүнжингарав хорооллын уулзвараас дотогш замууд хамаарна.

Хязгаарлалтын бүсээс хасагдсан замууд:

- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдсөн;
- Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн зам, ТЭЦ-3-ийн уулзвар,
- Ажилчны гудамж ТЭЦ-4-ийн уулзвар хүртэлх замууд;

- ТЭЦ-3-ийн уулзвараас Чингисийн өргөн чөлөө хуучин цагаан хаалганы уулзвар ШУТИС-ийн МИС-ийн уулзвар хүртэлх замууд;
- Хуучин цагаан хаалганы уулзвараас Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвар, Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар;
- Яармагийн гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртлэх Богд уулын арын зам;
- 120 мянгатын уулзвараас Их монголын гудамж Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртлэх замууд;
- Говийн уулзвараас Дунд голын гудамж Энхтайваны гүүрний доод  зам, Гандигийн гудамж замууд;
- Сансарын аюулгүй аюулгүйн тойргоос Доржийн гудамж цайзын уулзвар, Офицеруудын ордон хүртлэх замууд;
- Дарь-Эхийн уулзвараас Дамбын уулзвар, 7-н буудал салдаг уулзвар, 32-н уулзвар хүртлэх замууд;
- Дэнжийн-1000 зам, 6-р бичил хорооллын замууд бүрэн чөлөөлөгдсөн.

http://traffic.police.gov.mn/ сайтын мэдээллээс эх сурвалж авав.

« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
PRIUS 20 HOS TOLI YARLTAI AWNA
89898949     4 цагийн өмнө
owgon porter yaaraltai hydhan awna
86262619 88262619     2017-02-06
Vera accent 1 sad bagtaaj awya
80813595     2017-02-02
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 2013 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)