Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
95000 орчим тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасна.
2017-02-11 4416

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,автозам ашигласны төлбөр хураах ажлыг 5 дугаар сарыг дуустал зохион байгуулж байна.

Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1,2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62,350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан татварт хамарчээ. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр Монгол Улсад нийт 795754 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 469 335 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Мөн тус газрын мэдээгээр сүүлийн 4 жилд татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамраагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй  95 770 тээврийн хэрэгсэл байгаа нь илэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслийг олон нийтэд мэдээлж улсын бүртгэлээс хасахаар болжээ. Судалгаанд хамарсан 95 770 тээврийн хэрэгслээс нэгдүгээр сард 501, хоёрр дугаар сард 213 тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хүсэлтийн дагуу улсын бүртгэлээс хассан байна. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч  нь олон жил татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй бол Автотээврийн үндэсний төвд хандан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах, эсвэл албан татвар төлбөрөө барагдуулан бүртгэлээ эргэн сэрээх боломжтой юм байна.

« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Toyota ist худалдаж авна.
98114850     2017-11-29
sayhan orj irsen пруйс 20 авна
88200068 89558848     2017-10-15
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 3275 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)