
ОДОО ТА ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ
ЖИШЭЭ: /Онцгой албан татвартай бараа/
Иргэн Дорж Япон улсаас 2006 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 1500см3 Prius 20 машиныг 2000 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1250 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.
· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш (1 $=2425төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)
Өмнө Онцгой албан татваргүй бараа байх үед:
1. ГҮ=(ХҮ+З)*Х
ГҮ=(2'000+1250)*2'425=7'881’250 төгрөг
2. ГТ=ГҮ*5%
ГТ= 7'881’250*5%=394062.5
3. Суудлын автомашин нь хос тэжээлт учир Онцгой албан татварын хуулийн дагуу 100% чөлөөлөгдөж ОАТ ногдуулахгүй.
НӨАТ=(ГҮ+ГТ)*10%
4. НӨАТ=(7'881’250+394062.5) *10%=827’531.25 төгрөг
ТАТВАРЫН ДҮН: 394062.5 +827’531.25 буюу
Хуучин хуулиар таны импортлосон автомашинд нийт 1’221’593.75 төгрөгийн татвар ногддог байсан байна.
НИЙТ= 7'881’250+1’221’593.75=9’102’843.75 төгрөг
Одоо мөрдөгдөх хуулиар:
1. ГҮ=(ХҮ+З)*Х
ГҮ=(2'000+1250)*2'425=7'881’250 төгрөг
2. ГТ=ГҮ*5%
ГТ= 7'881’250*5%=394062.5
3. Суудлын автомашин нь 2006 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 1500см3 тул Онцгой албан татварын хуулийн шинэ төслийн дагуу 5’000’000 ОАТ ногдуулна.
НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%
4. НӨАТ=(7'881’250+394062.5+5’000’000) *10%=1'327'531.25төгрөг
ТАТВАРЫН ДҮН: 394062.5 + 5’000’000 + 1’327’531.25 буюу
Таны импортлосон автомашинд нийт 6’721’594 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна.
НИЙТ= 7'881’250+6’721’594=14’602’844 төгрөг