Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
8-Р САРЫН 15-ААС БАРУУН 4 ЗАМААС ЗҮҮН 4 ЗАМ ХООРОНД ЗҮҮН ЭРГЭДЭГГҮЙ БОЛНО
2017-08-09 982

8-Р САРЫН 15-ААС БАРУУН 4 ЗАМААС ЗҮҮН 4 ЗАМ ХООРОНД ЗҮҮН ЭРГЭДЭГГҮЙ БОЛНО

 

Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар:

Тус уулзварт баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн 3 эгнээнээс гарч 2 эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж зурагт үзүүлсэнээр Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. 
Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна. Партизаны гудамж руу зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой.

Цэцэг төвийн уулзвар;


Төвийн өндөр ачаалалтай уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар /урдаас хойш нэг чигийн / зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. 
Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна. Цэцэг төвөөр хойш зүүн гар тийш эргэх хөдөлгөөн зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой.

Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзвар, Багшийн дээд:


Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг ба уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.
Гадаад хэргийн яамны уулзвар 
Тус уулзварын баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. 
Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна. 
Багшийн дээдийн уулзвар
Уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.

Бөхийн өргөөний уулзвар

Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн зурагт үзүүлсэнээр уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна.
 
Зүүн 4 замын уулзвар

Уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. 
Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна. 
Ингэснээр зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацааг бууруулж, хөдөлгөөнийг хурд жигд тогтвортой болж хурдан шуурхай нэвтрүүлж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой. Энэ нь дараах ач холбогдолтой.
1. Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасаж, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтрэнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага Тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
2. Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.
 
Мэдээлийн эх сурвалж:
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв  Фэйсбүүк хуудаснаас авав.
 
 
« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Toyota ist худалдаж авна.
98114850     2017-11-29
sayhan orj irsen пруйс 20 авна
88200068 89558848     2017-10-15
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 3275 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)