Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
Яармагийн гүүр орчмын болон Баянзүрхийн товчоо чиглэлийн замын хөдөлгөөний зохицуулалт
2018-09-10 563

 

НАЗХГ-ын дэд дарга Б.Индрагийн тайлбарласнаар дараах байдлаар замын хөдөлгөний зохицуулалт хийгдэх юм байна. Баянзүрхийн товчооны орчимд өргөтгөх, шинэчлэх ажил эхлээд явж байгаа. Үүнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг есдүгээр сарын 11-21 буюу маргаашнаас эхлэн 10 хоног хаах юм. Мөн Богд уулын замаас Туулын гүүр буюу Баянзүрхийн товчооноос Богд уулын зам руу эргэх хэсгийг дөрвөн эгнээ болгохтой холбоотой тус замыг гурав хоног хаана. Замыг хаах хугацаанд түр замыг Баянзүрхийн товчооны наагуур гүүрэн доогуур далангаар эргээд төмөр замын фрезерийн хойд замаар зорчуулахаар төлөвлөсөн. Энэ хэсэгт Замын цагдаа нар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулна. 

Нийтийн тээврийн автобусууд Богд уулын замаар яваад товчооны наад хэсэгт зогсоно. Налайхаас ирэх тээврийн хэрэгсэл ч мөн Баянзүрхийн товчоо хүртэл явах нь. Ингэж богино эргэлт хийхээр болсон байна. Харин иргэд энэ хоорондох 20 метр газарт алхаж, автобусандаа дамжин сууж болох юм байна. 

Зүүн чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслүүдийн хувьд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хотын төв рүү орох юм байна. Энэ хэсгүүдэд замын цагдаа нар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулах юм байна. 

Яармагийн гүүрний хувьд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хугацааг шахах үүднээс техник хэрэгсэл, ажилчдын тоог нэмжээ. Тус гүүрний замыг есдүгээр сарын 15-наас хэсэгчлэн хаах юм байна. Өөрөөр хэлбэл, гүүрний урд хэсгийг хаах үеэр хойд хэсгээр нь хөдөлгөөнийг нэвтрүүлэх бол хойд хэсгийн засварыг хийх үеэр урд хэсгээр зорчуулах нь. Мөн гүүрний хөдөлгөөнийг бүрэн хаахгүй боловч энэ хэсгийн замд түгжрэл үүсэх магадлал өндөртэй тул нисэх онгоцны буудал явах иргэдийг 1-2 цагийн өмнө гэрээсээ гарахыг зөвлөж байгаа юм байна.

Яармагийн гүүрний хөдөлгөөн зохицуулалтыг доорх зургаас харна уу.

 

« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Nissan stagea-iin tenhleg awna.
89110453     2018-07-02
5 sayd mashin lizingeer avna
94352864     2018-06-30
5 саяд машин авъя 99767619
88200314     2018-06-26
Prius 20 авяа 6000000
97691842222     2018-06-22
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 962 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)