Хэрэгсэл
Мэдээ нэмэх

Үйлчилгээ ангилал

Түлхүүр үгээр

Хайх
9 сарын 2, 3-ны өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг хаана
2019-09-02 974

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан Нийслэлийн зарим замыг өнөөдөр 14.00 цагаас эхлэн хэсэгчлэн хаах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр үдээс хойш буюу 14.00 цагаас эхэлж маргааш буюу 03-ны орой 20 цаг хүртэлх хугацаанд хаана. Тлдруулбал, 03-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр зочин явах цагт тухайн үед автозамыг түр хааж зочноо явуулаад бусад үед нь автозамын хөдөлгөөн энгийн үргэлжилнэ.

Маргааш дараах замуудыг хаана.

Наадамчдын гудамж,
Энхтайваны өргөн чөлөө,
Чингисийн өргөн чөлөө,
Уулын зам,
Амарын гудамж,
Сүхбаатарын гудамж,
Жуулчины гудамж,
Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаагдана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүлээн авч бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

« Бусад мэдээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 936 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)