Зар оруулах заавар

 www.AVTOZAR.mn сайт дээр бүртгүүлэх, зар оруулах зааварчилгаа

Манай Avtozar.mn сайт шинэчлэгдэн та бүхэнд хүрч байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтээ avtozar@yahoo.com мэйлээр явуулна уу? 

Сайтад нэг зарыг зөвхөн нэг удаа тавих ба хуулбарлан давтан тавих боломжгүй. Хэт хуучирсан зар байлгахгүйн тулд зарыг 45 хоног байршаад устадгаар хийсэн байгаа тул хэрэв та дээрх хугацаанд машинаа зараагүй бол дахин зараа тавих боломжтой. Мөн шаардлага хангахгүй эсвэл хуурамч зар, бодит бус зураг, бодит бус үнэ тавьсан зарыг тавихыг хориглох ба энэ тохиолдолд админий зүгээс шууд устгах болно.

Шинээр зар байршуулахын тулд сайтын баруун дээд хэсэгт байрлах Нэвтрэх товчийг дарах ба Анх удаа зар оруулж байгаа бол Бүртгүүлэх товчыг дарж И-мэйл хаягаараа бүртгүүлнэ. 

Эсвэл та өөрийн Facebook эрхээрээ нэвтрэн орвол бүртгүүлэх шаардлагагүй хойшид байнга Facebook эрхээрээ ашиглах боломжтой гэсэн үг юм. Ингэхийн тулд баруун дээр байрлах Бүртгүүлэх товчийг дарж ороод доод талд байрлах Facebook -ээр нэвтрэх линкийг дархад хангалттай.

Та доорх бүртгэлийн маягтийг бөглөнө. Таны эсвэл байгууллагын нэр гэсэн хэсэгт бичигдсэн нэр зарыг нээх үед Борлуулагч  гэдэг дээр гарч ирдэг тул та энэ хэсэгт хамгийн чухал гэсэн нэрийг тавих нь зүгээр. Жишээлбэл: Борлуулагч: Баянзүрх Автосалон,  Борлуулагч: Дорж, Борлуулагч: Наран Моторс  гэх мэт. 

 Ингээд мэдээллээ оруулаад Бүртгүүлэх товчыг дархад таны шинэ бүртгэл үүсж та зар оруулах, устгах эрхтэй болно. 

 Шинэ зар оруулахдаа дээр цэснээс Машин зарах товчыг дарж оруулна.

 

Та зарын мэдээлэл оруулахдаа Ангилалыг зөв сонгож өгөөрэй. Ингэснээр таны зар тохирох зөв ангилалдаа орж, хүн хайхад гарч ирэх болно. Та автомашиныхаа 5 хүртэл зургийг оруулах боломжтой бөгөөд зураг оруулахаасаа өмнө том зургаа жижиг болгож шахаад дараа нь оруулвал хурдан орох болно. Зөвхөн JPG, GIF, PNG төрлийн зураг орох боломжтойг анхаараарай.

 Автомашиныхаа өгөгдлийг оруулсаны дараа Зар оруулах гэсэн товчыг дарж хадгална.

Хэрэглэгч хэдэн ч машин 1 profile дээрээ оруулж болох бөгөөд зарагдсан машинаа өөрөө орж зарын сангаас хасах боломжтой.

Хэрэв та Нууц Үг- ээ мартвал Бүртгүүлэх товчийг дарж Нууц үгээ мартсан уу? гэдгийг сонгон бүртгүүлсэн имэйл хаягаа оруулж Нууц үг илгээх товчийг дарснаар та өөрийнхөө имэйл хаягаар шинэ нууц үг хүлээж авах болно. Тэр нууц үгээрээ нэвтэрсний дараа та нууц үгээ өөрчлөн сольж болно.

Байгууллага болон хувь хүмүүсийн оруулсан зарын бодит үнэн байдлыг тухайн зар оруулсан этгээд бүрэн хариуцна. Оруулсан зар нь илтэд хууль зөрчсөн эсвэл сайтын шаардлага хангахгүй тохиолдолд админы зүгээс тухайн зарыг засахыг шаардах болон урьдчилан мэдэгдэхгүйгээр устгах эрхтэй болно. Мөн шаардлага хангахгүй эсвэл хуулиар хориглосон зураг оруулсан байвал админаас урьдчилан мэдэгдэхгүйгээр тухайн зургийг устгах болон өөрчлөх эрхтэй.

SHOW ROOM-д машинаа байрлуулах бол avtozar@yahoo.com хаягаар имэйл бичиж хандана. Эсвэл Миний зарууд хэсэгт орж Showroom -руу гаргах линкийг дарж оруулж болно. SHOW ROOM-д зарыг төлбөртэй байрлуулдаг ба үнэ нь 2014 оны 12 сарын 31-ийг хүртэл 1 хоногт ₮1000 байна. Зарыг доод тал нь 14 хоногийн хугацаатай байрлуулах ба өөр хугацаагаар байрлуулах бол бидэнд дээрх имэйл хаягаар хандана уу?

Автозар.мн

 
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
sayhan orj irsen пруйс 20 авна
88200068 89558848     2017-10-15
Starex sonirhoj ba 88407702
95966466     2017-09-27
15 тн даацтай DAEWOO, Hyundai mashin avna.
99788852, 99711159     2017-09-01
Belen 7sayb prius20 avii
88440399     2017-08-27
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 2534 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)