SIXT
75750002, 89057259
reservation@sixt.mn
www.sixt.mn
2015-12-22
1645

1912 онд Германы Мюнхен хотод Мартин Sixt Европын анхны автомашин түрээсийн компанийг 7 Мерседес маркийн автомашинтай үүсгэн байгуулсан нь өнөөгийн Sixt корпорацийн үндэс суурь болсон юм. Үүнээс хойш өнөөг хүртэл Sixt үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өдгөө Европтоо тэргүүлэгч төдийгүй олон улсад үйлчилгээний чанараараа нэр хүнд бүхий авомашин түрээсийн компани болж чадсан 2006 онд Sixt корпораци Бодь Автомотив ХХК-тай хамтран ажиллах фрэнчайзын гэрээнд гарын үсэг зурж фрэнчайз эрх олгосноор Монголын автомашин түрээсийн бизнесийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж манай хэрэглэгчид дэлхийн жишигт хүрсэн автомашин түрээсийн үйлчилгээг авах боломжтой болсон юм. Бодь Автомотив ХХК 1997 онд байгуулагдсан ба Монголын автомашины худалдаа, үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд бүхий импортлогч компани бөгөөд Sixt-ийн Монгол дахь салбарыг нээн олон улсын жишигт хүрсэн автомашин түрээсийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна. Бид хэрэглэгчиддээ зориулан манай орны онцлогт тохирсон туулах чадвар сайтай хамгийн сүүлийн үеийн загварын цоо шинэ Toyota, Skoda маркын автомашинуудыг үйлчилгээнд гаргаад байна. Мөн шинээр тусгай үйлчилгээ буюу угтан авах үдэж гаргах болон цагийн түрээсийн үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн гаргасан. Мөн та гадаадад зорчих үедээ автомашин түрээслэх хэрэгцээ гарвал бид захиалгыг тань олон улсад хийж өгөхөд ямагт бэлэн байх болно.Түүгээр ч зогсохгүй Монголд автомашин түрээслэх хүсэлтэй дэлхийн бусад орнуудаас ирэх захиалгыг хийх болно. Үйлчлүүлэгч та бүхнийхээ хэрэгцээнд нийцсэн, хамгийн тохилог, боловсон, аюулгүй байдлыг хангасан автомашин түрээсийн үйлчилгээг Sixt-ийн Монгол дахь салбар санал болгож байна. Бид таны ажлын амжилтын төлөө ямагт тантай хамт.

http://www.sixt.mn

« Бусад үйлчилгээ
Өдрийн видеоБүгд »
Худалдан авах зар+ Нэмэх
Lx 470 байнг авна
89113868     2020-10-14
Санал асуулгаБусад »
Та ямар улсад үйлдвэрлэсэн машин унадаг вэ?
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдана. © avtozar.mn 2016 он. Вэбийг ҮҮПС ХХК Манай санд нийт: 1710 зар байна.
Авто зар, Машин зарах, Машины зар, машин хайх, auto zar, avto zar, зарна, машин зарна, хямд зарна, hyamd zarna, zarna, auto, avto, avtozar.mn, avtozar, car, mashin, zar
Хаах (x)