
Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ.
Засварын ажилтай холбогдуулан Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1,1км авто замыг 2018 оны наймдугаар сарын 17-ны 23:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Иймд хойд чиглэлийн замаар зорчигч хэн бүхэн дээрх хугацаанд энэ замаар зорчихгүйгээр хөдөгөөнд оролцон ажлаа зохицуулах шаардлагатай болж байгаа юм байна.