
Toyota Land Cruiser 300
2022 оны шинэ загвар буюу Land Cruiser 300 загварын тухай таамаг ид хүчээ авч байна. Оросын хэвлэлд гарсан гадна байдлын зураг болон Японы хэвлэлд гарсан хурдны замаар битүү хучлагатай явж байгаа шинэ загварын машины зураг Австралийн сайтуудад гарсан зэргийг интернетээр олж харж болно. Төсөөллөөр хэмжээ нь одоо байгаа загвараас том болно гэж яригдаж байсан боловч одоогийн хэмжээтэйгээ ойролцоо байх нь илүү өндөр магадлалтай болсон байна. Мөн 3.3L TT i4 хөдөлгүүртэй Diesel Hybrid загвар болон 2.4L Turbo 4 хөдөлгүүртэй i4 Turbo Hybrid Conservative загвар мөн 3.44L V35A-FTS TT V6 хөдөлгүүртэй Turbo V6 Hybrid conservative гэх мэт загварууд гарах хүлээлттэй байна. Автомат хурдны хайрцаг нь 10 шатлалтай байх юм байна. Одоогоор дотор салоны зураг гэх зүйл хараахан тавигдаагүй байгаа нь Тоёота компани шинэ загварын мэдээллийг сайтар нууцалж байгааг илэрхийлж байна.