
Азийн улс орнуудад бага оврын автобусууд /микр/ тансаг хэрэглээнд, хүндэтгэлийн хэрэглээнд ихээр хэрэглэгддэг. Жишээлбэл: Азийн орнуудын урлаг, спортын одууд минивэн ихээр унаж хэрэглэдэг. Тэр зах зээлд зориулсан байж магадгүй Лексус компани тансаг хэрэглээний минивэн /микр/гаргалаа. Лексус-ын шинжээчид ойрын ирээдүйд минивэний зах зээл улам ихээр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Шанхайн авто салонд Лексусийн түүхэнд анхныхаа минивэнийг танилцууллаа. Энэ Full size Lexus LM загвар нь манай Монголд хамгийн түгээмэл сайн минивэн болох Тоёота-гийн Альфард загварын суурин дээр бүтээсэн байна. Альфардыг хэрхэн өөрчилснийг дизайн болон дотор салоны зургаас мөн доорх видео бичлэгээс тодорхой харж болно. Ингээд та бүхэн Lexus LM загварын минивэнтэй танилцана уу? LM гэсэн загвар нь Lexus Minivan гэдэг утгыг илэрхийлдэг байна.